“Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийж, өөрсдийнх нь хохирлыг барагдуулахыг төрөөс шаардлаа. Тэд “Монголын төр “Зоос”-ыг татан буулгаж, Төрийн банк болгохдоо иргэдийн өмч хөрөнгийг дээрэмдсэн гэж бид үзэж байгаа. “Зоос” банкны өнөөгийн энэ байдлын гол буруутан нь тэр үеийн МАХН буюу одоогийн МАН, Сангийн яам, Монголбанк. Тус банкны томоохон объектийн нэг нь Орхон аймгийн төвд байрладаг банкны салбар байсан юм. Түүнийг Монголбанк авсан. Сэлэнгэ аймагт байрлах объектыг нь Сангийн сайд С.Баярцогт эзэмшиж байгаа” гэж мэдэгдэв. Тус банкнаас цөөн хувийн хувьцаа эзэмшдэг 635 иргэн, байгууллага байдаг аж.
Х.ЭРХЭМ