Цэцэрлэг тойрсон асуудал барагддагүй ээ. Төр, засгаас энэ чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч байна гэх. Дорвитой алхмууд хийлээ л гэсэн. Өнөө хэр ээж, аавууд ажилдаа явж чадахгүй, хүүхдээ гэртээ харсаар. “Бид охиноо аль наймдугаар сард бүртгүүлсэн юм. Гэтэл барилга нь ашиглалтад ороогүй цэцэрлэгт хуваарилагдчихсан. Хүүхдүүдээ аравдугаар сарын 1 гэхэд хүлээж авна гэсэн чодоо болтол таг чиг” гэсэн ээж дуулгавартай нь аргагүй утас чагнасаар.
Нийгмийн сүлжээнд“Цэцэрлэгт багш авна, урьж байна” гэсэн зар тасрахгүй байна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газар, БШУЯ-наас нэлээд арга хэмжээ авсныг хэн хүнгүй сонсож л байлаа. Гэсэн чөнөө хэр цэцэрлэгүүдэд багш дутагдалтай байгаа аж. 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1453 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байснаас 67 хувь нь төрийн, үлдсэн нь хувийн хэвшлийнх. Байршлалаар нь авчүзвэл, нийслэлд 46, үлдсэн хувь нь орон нутагт байв. Өөрөөр хэлбэл, орон нутагт 786, нийслэлд 667 цэцэрлэг байсан гэсэн үг. Энэ хичээлийн жилийн тухайд нийслэлд цэцэрлэгийн тоог нэлээд нэмээд байгаа. Дүнг ирэх хавар гаргана гэв. Цэцэрлэгийн тоо олшрохын хэрээр тэдгээрт ажиллах үндсэн болон туслах багшийн хэрэгцээ нэмэгдэж буй билээ.
Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах бодлогын хүрээнд БШУЯ-наас барихыг нь барьж, түрээслэхийг нь түрээслэх замаар барилгыг нь шийдэхийн зэрэгцээ багш нарыг шуурхайлан базаах арга хэмжээг өнгөрсөн хавраас авч эхэлсэн билээ. Цэцэрлэгийн багш бэлтгэдэг МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь Засгийн газрын тогтоолын дагуу гаргасан сайдын тушаал ёсоор өнгөрсөн хавар болон зуны турш 975 багш яаралтай бэлтгэсэн. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн IV курст суралцаж байсан оюутнуудын хичээлийг улирал ахиулан, зун амраахгүй шахам байсаар багшийн дутагдлыг 60 хувьтай нөхсөн. Тэгэхээр цаана нь багадаа 40 хувийн дутагдалтай гэсэн үг.
Бас туслах багш бэлтгэх арга хэмжээг зэрэгцүүлэн авсан. Үүний хүрээнд БШУЯ-наас цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн юм. Ингэснээр МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, “Гурван-Эрдэнэ” зэрэг дээд сургуульд цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалт зохион байгуулсан. Тавьсан шаардлага нь энэ оны есдүгээр сарын 1-нээс зөвхөн Улаанбааар хотын цэцэрлэгүүдэд туслах багшаар ажиллах боломжтой, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх. Энэхүү болзлыг хангасан залуусыг тэтгэлэгт хамруулсан. Сургалтыг зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15, мөн түүний дараагийн сарын хугацаанд гэсэн хуваарьтайгаар, цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулсан.
Мөн бүлгийн буюу үндсэн багшийн дутагдлыг нөхөхийн тулд Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг энэ хичээлийн жил төгсөх ангийн оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, ажиллангаа суралцах боломжоор хангах чиглэл өгсөн байна билээ. Энэ хувилбарыг сонгосон оюутнуудад Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгох чболсон. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах бодлогын хүрээнд төр, засгаас энэ мэтийн ажил хийсээр байна.
Бодит байдлыг дахин авч үзье. Орчин үеийн, ажил шуурхай бүтээх боломжтой талбарт “Цэцэрлэгийн багш ажилд авна. Цалин өндөр, байрлаад ажиллаж болно. Нийгмийн даатгалын шимтгэл, амралтын мөнгө олгоно”, “Москва” хороололд байрлалтай цэцэрлэгт бүлгийн багш шалгаруулж авна. Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг багшаар төгссөн байх”, “Баянзүрх дүүрэгт байрлалтай хувийн цэцэрлэгт бүлгийн багш ажилд авна”, “Зайсанд байрлалтай хувийн цэцэрлэгт бүлгийн багш ажилд авна. Тавигдах шаардлага 40-өөс доош настай, эмэгтэй” гэх зэргийн зар дурайж байна. Үүний зэрэгцээ туслах багш хайж буй нь мөн тооны хувьд оролцоо.
Нэгэн зараар холбогдож асуулаа. Хувийн цэцэрлэг 18 дахь жилдээ ажиллуулж буй эрхлэгч эмэгтэй “Манайх цалин өндөр олгодог тул багш нар ирдэг. Бид нэг сар туршдаг юм. Хэрвээ бидний шаардлагыг хангаж байвал үндсэн багшаар авдаг. Манайхан ер нь тогтвор суурьшилтэй ажилладаг л даа. Нэг багш жирэмсний амралттай тул орон тоонд нь хүн авах гэж байгаа юм. Саяхан ирсэн багш нэг хартал гар утсаа оролдож суув. Тэгэхээр нь гэрээ байгуулахгүй гээд явуулсан. Бусдын нялх хүүхдүүдэд хариуцлагатай хандах сурган хүмүүжүүлэгчид лбид сайн цалин олгоно. Түүнээс тэгс ингэсхийж өдрийг өнгөрөөгөөд боломжийн цалин авах гэсэн хүмүүсийг хүлээж авахгүй” гэсэн юм.
Түүний ингэж хэлснээс үүдэн ер нь цэцэрлэгийн багш нар ямар цалин авдгийг сонирхлоо. БШУ-ы сайд ойрхон дараалан тушаал гаргаснаар багш нарын үндсэн цалинг хоёр шатлалаар нэмэн 1 060 000 төгрөг болгожээ. Төрөл бүрийн нэмэгдлүүдтэйгээ 1.5 сая төгрөгөөсилүүгчавахболомжтой аж. Харин хувийнхан бол хоёр саяас доош олгодоггүй юм байна.
Энэ бүхнээс анзаарахад төрөөс цэцэрлэгийн багшийн үнэлэмжийг нэмэх талд анхаарч байна. Гагцхүү 1990 оноос хойших боловсролын салбар дахь замбараагүй байдал болон хүн амын өсөлт, ялангуяа сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн насны хүүхэд олонтой болж буй нийгмийн эрэлтийг улсад ганц МУБИС-ийн бүтцийн байгууллага Сургуулийн өмнөх боловсролын сургууль нийлүүлж барахгүй байсан нь илт. Тийм ч болохоор БШУЯ-наас цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд өгсөн аж. Гэхдээ өмнө нь энэ мэргэжлээр оюутан төгсгөж байгаагүй сургуулиудад багш нарын болон бусад нөөц хэр вэ гэдэг асуудал яригдах биз ээ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хүн болгох суурийг хариуцлагатай тавихтай холбоотой, хамгийн нандин мэргэжилтэн цэцэрлэгийн багшийг бэлтгэхэд ингэж хандах нь “яарахад даарах”-ын үлгэр лүгээ адилүр дүнтэй болох юм биш биз гэсэн болгоомжлол байгаа юм. Энэ тухай Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал, доктор, дэд профессор Л.Ганцэцэгээс тодруулахад “Бид энэ талаар удаа дараа ярилцан, хэлэлцэж байна. Цэцэрлэгийн багш бэлтгэдэг улсын цорын ганц сургууль бол манайх байлаа. Нийгмийн шаардлагаар энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэх даалгавар авсан 29 их, дээд сургуулийн тэнхимүүд багш нарын дутагдалтайгаас гадна сургалтын хөтөлбөр, бусад бааз, нөөц чхүрэлцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрчбайгаа юм. Тиймээс энэ чиглэлийн сургалтыг чанартай болгох үүрэг, манлайлал манай сургуулийн нуруун дээр ирж байна. Өөрөөр хэлбэл, бид бусад их, дээд сургуулийн багш нарыг мэргэшүүлж, шинэ технологид суурилсан сургалтын чанартай хөтөлбөрөөр хангах болж байна” гэсэн юм.
Өмнө дурдсанчлан, нийгмийн сүлжээндэх заруудыг сайтар анзаарвал асуудал олныг олж болно. Нэгэн багш “Эх хэлээ дээдэлье” сэдвийн хүрээнд бэлтгэл бүлэгт юу заавал дээр вэ, багш нар аа” гэж асуусан байв. Энэ багшийг бол шууд л өнөөх хуурамч дипломтнуудын нэг хэмээн хэлэхээр. Тэгэхээр цэцэрлэгийн багш нараа төвөггүй бэлтгэж, тэднээр дамжуулан балчир үрсээ цаг үеэс хоцроолгүй сурган хүмүүжүүлж ирсэн туршлагатай Монгол Улсын хувьд Л.Ганцэцэг докторын хэлсэнчлэн сургалт, хөтөлбөртөө анхаарах нь зүйтэй. Энэ талд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль манлайлан оройлох биз. Харин цэцэрлэгийн байр, байшин болон цалин хөлсийг БШУЯ оновчтой шийдэх шаардлагатай.
Гадаад орнуудын туршлагыг үзвэл, Япон Улсад гэхэд чин хүсэлтэй хүмүүс цэцэрлэгийн багш болдог ажгуу. Их, дээд сургуулийг энэ мэргэжлээр төгссөний дараа хоёр шатны шалгалт өгч, тэнцвэл багшлах эрх авдаг юм байна. Эхнийх нь хүүхдийн сэтгэл судлал гэх зэрэг шинжлэх ухааны чиглэлийн, нөгөөх нь дуу, хөгжим заах зэрэг ур чадварын шалгалт авдаг аж. Гэхдээ цалин тийм чөндөр биш. Япончуудын дундаж цалингийн дундажид чхүрдэггүй аж. Гэтэл яагаад энэ мэргэжлийг чухалчлан сонгодог вэ гэхээр тогтвортой ажлын байр гэж үздэг, мөн өөрийн хүүхдийг ойлгож өсгөх боломж гэж хардаг учраас тэр гэнэ.
Харин манай улсад цэцэрлэгийн багш гэдэг мэргэжлийг, ажлыг юу гэж хардаг, үздэг нь илэрхий гэлтэй. “Анхны алхам” кинонд “Агроном гэдэг чинь хөнгөн, хэн чхийж болмоор ажил шиг харагддаг” гэж хэлдэгчлэн, сайн сургуульд орж чадахгүй гэж тооцоолсон залуусын дуртай, дургүй сонгодог хуваарь юм биш биз. Яагаад ингэж хэлж байна гэхээр цэцэрлэгийн багшаар төгссөн оюутнууд энэ чиглэлээрээ ажиллах нь ихэд ховор аж. Ямар сайндаа л өнөөдөр энэ олон цэцэрлэгийн эрхлэгчүндсэн болон туслах багш хайх вэ. Байр, байшинг бэлтгэж бол болно. Болохгүй бол түрээсэлнэ. Харин багшийг хаанаас, хэдэн төгрөгөөр түрээслэх, эсвэл зээлдэх вэ. Залууст цэцэрлэгийн багш болох чин хүслийг хэрхэн “суулгах” болгох вэ, Л.Энх-Амгалан сайд аа. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж боловсролын салбарынхан пиар хийсээр байгаа ч бодит байдалд хүүхдүүдийг хүлээн авах багш алга.