Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар энэ сарын 16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 10:11 цагт албаныхан авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.24-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Байдраг багийн “Цахрын даваа” гэдэг газраас Хавцалт замбал гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ.