Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багийн “Баруун хошуу” гэдэг газарт өчигдөр 14:58 цагт хээрийн түймэр гарч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг унтраасан байна. Мөн өдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Тарган” гэдэг газарт хээрийн түймэр гарсан бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.