Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хавирга” гэдэг газарт өчигдөр 14:32 цагт хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газар, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан байна. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Баяндүүрэн” гэдэг газар хээрийн түймэр гарсныг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан талаар ОБЕГ-ынхан мэдээллээ.