Томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа тул дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар иргэдэд үйлчилэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-ын даргын А/207 дугаар тушаал гарч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томуугийн тусламж үйлчилгээний цагийг уртасган иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Иймд дараах зохицуулалтыг хийжээ.