Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн “Уужмын-Эх” гэдэг газарт хээрийн түймэр гарч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 17:25 цагийн үед цурамд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн “Буга-Уулын Ар” гэх газарт хээрийн түймэр гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:05 цагт цурамд оруулж, өнөөдөр 00:20 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.