Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 16-ны өдрийн 15.10 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Монгол алт”-ны уулзварт ноцтой осол гарлаа. “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээллийн мөрөөр тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалт хийжээ. Шалгалтаар тус сумд суух 44 настай, эрэгтэй “Ц” нь Мицубиши маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай, эрэгтэй “Г”-г дайрч, амийг нь хохироосон нь тогтоогджээ. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлээд байна.
Сэрэмжлүүлэг бичлэгийг Энд дарж үзнэ үү.