Өчигдөр Дорнод, Увс, Баян-өлгий зэрэг аймгуудад хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,
Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн “Худгын хоолой” гэх газарт энэ сарын 16-ны өдөр хээрийн түймэр гарсныг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтрахаар ажиллаж 18:53 цагт цурамд оруулсан бөгөөд 20:45 цагт унтраасан байна.
Мөн өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумд хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унртаахаар ажиллаж 21:20 цагт цурамд оруулсан бөгөөд 22:10 цагт унтраасан.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Гулзадын-Эх” гэдэг газарт ОХУ-аас Монгол Улсын хилийн 92-ын 1 дүгээр тэмдэгтээс 92-ын 2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хээрийн түймэр орж ирсэн бөгөөд Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 21:40 цагт унтраасан гэсэн тул түймрийг унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10.17-ны өдрийн 00:20 цагт цурамд оруулсан талаар албаныхан мэдээллээ.