Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Говь-Алтай аймгийн Хөх-Морьт суманд 320 хүүхдийн сургуулийн барилгыг “Ховдын тулга” ХХК барьж улсын комисст хүлээлгэн өглөө.
Барилгын ажил 2020 оны тавдугаар сард эхэлж, 2022 оны аравдугаар сард ийнхүү ашиглалтад орлоо.
“Барилга байгууламж” ХХК зураг төслийг хийж, барилга угсралтын ажил дээр "Ховдын тулга" ХХК 2.975 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, тус төсөл арга хэмжээг амжилттай гүйцэтгэлээ.