Дорнод, Сэлэнгэ, Төв аймгуудад өчигдөр хээрийн түймэр гарч, аймгуудын онцгой байдлын алба хаагчид түймрийг 7-10 цагийн хугацаанд ажиллаж, унтраажээ.
Мөн өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бууралын гол” гэдэг газар хээрийн түймэр гарсан бөгөөд Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 10 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд унтраахаар ажиллаж байна.