Стандартын бус нүхэн жорлонг устгах аян Увс аймагт үргэлжилж байна. БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн гол мөрний сав газрын дагуу хөрсний бохирдлоос хамгаалах албан даалгаврын хүрээнд Бор толгой, Улаан уулын рашаан, Гашууны гол дагуу байрлах 9-н нүхэн жорлон буулгаж, эргэн тойрны хогийг цэвэрлэлээ. Уг ажлыг БОАЖЯ, Улаангом сумын ЗДТГ, Сав газрын захиргаатай хамтран хийсэн гэнэ. Одоогийн байдлаар Увс нуур –Тэсийн голын сав газарт хамаарах аялал жуулчлалын бааз, амралтын газрууд, сумдаас ирсэн судалгаанаас үзэхэд Тариалан суманд 14, Сагил суманд 3, Ховд суманд 11 стандартын бус нүхэн жорлон байна.