Прокурорын байгууллага өмнө долоо хоногт /2022.09.26-2022.09.30/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан нийт 995 гомдол, хүсэлтийг хянан шалгаж, 371 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв.
Дээрх хугацаанд ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 6 хэрэг хянажээ. Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 3, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 382 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авсан бөгөөд одоо прокурорт 624 гомдол, хүсэлт хянагдаж байна.