Олон улсын багш нарын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнийг тохиолдуулан нэгэн багшийг зорин очлоо. Тэгэхдээ сайн багшийг сонгов. Нийслэлийн 50 дугаар сургуулийн биологийн багш Д.Нарангэрэл нь БШУЯ-ны үнэлгээгээр улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан 947 багшийн нэг юм. Сайн багш гэж хэнийг хэлэх вэ гэдгийг БШУЯ тодорхойлж өгсөн. Тус яамнаас өнгөрсөн хавар орон даяар үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 650 гаруй сургуулийн 29 мянган багшийг ажлын гүйцэтгэлээр нь үнэлсэн билээ.
Сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр бол багш нарыг нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт, хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг, гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг, дөрөвдүгээрт, сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог уу гэсэн дөрвөн шалгуураар үнэлсэн. Ингээд багш нарыг оноо өндөртэйгөөс бага руу чиглүүлэн зургаан шатлалаар жагсаахад нэгдүгээр түвшинд харгалзах оноо авсан багш 947 байсан гэдэг. Д.Наран гэрэл багшийн ажлыг сурвалжилсан юм.
50 дугаар сургууль нийслэлийн төв хэсэгт шахуу, “Тэнгис” кинотеатрын зүүн хойно байдаг. Д.Нарангэрэл багш 11.50 цагт 10А ангид биологийн хичээл заасан юм. Самбарт энэ өдрийн хичээлийн сэдвийг “Хоол боловсруулах эрхтний бүтэц, түүнд агуулагдах энзим” гэсэн гарчиг бичээд, сурагчдад хандан “За, бүгдээрээ түрүүчийн хичээлээр хийсэн хормогчуудаа гаргаарай” гэхэд сурагчид янз бүрийн өнгийн даавуугаар оёсон хормогч гарган ширээн дээрээ дэлгэн тавив. Сонирхолтой нь хормогч дээр хүний дуурайлган бүтээсэн эрхтнүүдийг байршуулжээ.
Багш “Одоо ээлжилж юу хийснээ тайлбарлана. Хэн самбарт гарах вэ” гэхэд тав, зургаан хүүхэд гараа өргөсөн бөгөөд сурагч Н.Бадрах ярих болов. Тэрбээр ангийн охин Э.Номин-Эрдэнэд хийсэн хормогчоо өмсүүлээд ярьж эхэллээ. “Хүн хоолыг амаараа иддэг. Шүдээрээ боловсруулдаг. Шүлсний булчир хайнаас гардаг шүлсээр задарсан хоол залгиур хоолойгоор дамжин ходоодонд очдог. Тэнд хоол пепсин гэдэг энзим буюу уургийн нөлөөгөөр задраад нарийн гэдсэнд очдог. Хүмүүс хоолыг ходоодонд боловсордог гэж ойлгодог юм билээ. Гэтэл гол боловсруулагч нь нарийн гэдэс. Энд элэг, нойр булчирхай зэргээс очсон энзимүүд агуулагддаг. Нарийн гэдсэнд шим бодис буюу уураг, өөх тос, нүүрс ус болж задардаг. Ус, эрдэс, давс зэрэг нь бүдүүн гэдэсрүү очдог. Элэг, нойр булчирхай, цөсийг туслах эрхтнүүд гэдэг” хэмээв. Сурагч ер түгдрэхгүй, өөртөө тун итгэлтэйгээр ярьж байлаа.
Дараа нь сурагч Ж.Эгэлжин туслах эрхтнүүд ямар үүрэгтэй талаар мөн л сайн дүн тавихаар ярьсан. Тэднээс “Та нар хичээлээ маш сайн ойлгодог юм байна. Бүр дурлаж судалдаг юм шиг санагдлаа. Бүх хичээлдээ ингэж ханддаг уу” гэж асуухад Н.Бадрах, Э.Номин Эрдэнэ, Ж.Эгэлжин гурав эмч болохоор бэлтгэж байгаа тухайгаа хэлсэн юм. Аравдугаар ангидаа мэргэжлээ сонгочихоод шалгалт өгөх хичээлүүдээ ийм сайн судалж байгааг нь харах бахдалтай байлаа. Д.Наран гэрэл багшид энэ тухай хэлэхэд “Хэдийн төлөвшчихсөн сурагчид аравдугаар ангид элсдэг. Одоо бол олонх нь мэргэжлээ сонгоод байгаа болов уу” гэлээ.
Хичээлийн үргэлжлэх хугацаа 40 минут бөгөөд бэлтгэсэн агуулгаа амжиж ойлгуулахын төлөө багш нар цаг хугацаатай уралддаг нь илт. Нэгэнт хичээлийнх нь үеэр сурвалжилж байгаагийнх сурагч болж ч гэх үү багшид асуулт тавилаа. Олны дунд мухар олгойг илүү эрхтэн, ер нь хэрэггүй гэх яриа байдаг. Энэ ямар үүрэгтэй эрхтэн болох талаар тодруулахад багш “Мухар олгой нь хоол тэжээл боловсруулах системийн нэг хэсэг юм. Үс,ноос, жимс, ногооны хальс зэргийг цуг луулж хуримтлуулан, задлаад бүдүүн гэдэс рүү өгч байдаг” гэлээ. Энэ мэтчилэн багш асууж, сурагчид хариулсаар байтал нэг мэдэхэд 40 минут өнгөрөв. Хичээл завсарлах үед манай гэрэл зурагчин багшийн зургийг тал талаас нь авахад сурагчид дэмжиж, алга таших нь сэт гэл хөдөлгөм. Ер нь энэ ангийн сурагчид Д.Нарангэрэл багшид ихэд талархалтай байдаг санагдсан юм. Багш өөрөө долдугаар анги даасан аж.
Бид анги чөлөөлж, багшийн мэдлийн биологийн кабинетад очиж яриагаа үргэлжлүүлэв. Тэнд нэг сурагч гэрээсээ авчирсан хоолоо халаан идэж байлаа. Бас нэг нь гар утсаа цэнэглэж сууна. Завсарлагаагаар юм юм амжуулдаг бололтой.
Энэ сургуулийг төгсөгчид дунд биологийн хичээл сонгож, элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг нь олон байдаг, эсэхийг сонирхож асуухад багшийн нүд гэрэлтэх шиг “Манай хүүхдүүдийн дунд эмч мэр гэжил сонгосон нь элбэг. Өнгөрсөн ха вар гэхэд 20 сурагч АШУҮИС-д орохоор шал галт өгөөд, 10 нь тэнцсэн. Гурав нь “Оч” ана гаахын их сургуульд, харин МУИСийн микробиологийн ангид хоёр нь орсон. Тэд арванхоёрдугаар ангидаа биологийн хичээл сонгон суралцаж, шал галтад бэлтгэсэн юм” гэлээ.
Өнгөрсөн хавар нэг хэсэгтээ олны анхааралд байсан, багш нарыг ур чадвараар нь дараалуулж, цалин хөлсийг ч харгалзуулан олгох журмын талаар тодруулж асуулаа. Жишээ татаж, тухайн үед Д.Нарангэрэл багшийн хувьд юу болсон бэ гэдгийг сонирхов. Гаднаас очсон комиссынхон багшийн хичээл заадаг зургадугаар ангийн хоёр бүлгээс шалгалт авахад сурагчид сайн хариулснаар авбал зохих 45 онооноос 39-ийг авчээ. Энэ нь багш нарын чансааг шалгах нийт 100 оноонд жин дарах үзүүлэлт юм байна. Дээр дурдсан, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг, өөрийгөө яаж хөгжүүл дэг, сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог уу гэх зэрэг үзүүлэлтээр мөн ахиу оноо авснаар тэрбээр нийт 89 оноо авч, нэг дүгээр түвшний багш болсон аж. Тус сургуулиас хоёр багш нэгдүгээр түвшний багш болсны нөгөөх нь бага ангийн багш Б.Үүрийн туяа юм байна.
Д.Нарангэрэл МУБИС-ийг 2002 онд дүүргэжээ. Дараа нь магистрт суралцан, улмаар Удирд лагын академи ч төгсжээ. Ажлын га раагаа Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулиас эхэлсэн байна. Багш болсноос хойш 72 болон 50 дугаар сургуульд ажилласаар 16 жилийг су рагчдын инээд хөөр дунд үдээд буй сурган хүмүүжүүлэгч. Биологийн шинжлэх ухаанд дур ласан тул энэ мэргэжлийг сонгосон гэж бай лаа. Түүний хань Б.Ганболд мөн багш. “Шинэ Монгол-Харүмафүжи” сургуулийн технологийн багш аж. Тэд оюутны байранд танилцан, ханилсан түүхтэй юм байна.
Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын 29 мянган багшийг төлөөлүүлэн Д.Наран гэрэл багшийн ажлын нэг өдрийн зах зухаас сонирхон мэдээлэхэд ийм байна. Энэ багш яг л эмч мэт. Хамгийн гоё нь сурагчид нь заасан бүрийг нь өөрийн болгож, улмаар суралцаж, түүний дагуу мэргэжлээ ч сонгож, амьдралд өөрийгөө бэлтгэдэг нь сайхан санагдсан. Ажил, үйлсдээ сэтгэлээ, зүтгэлээ, ер бүхнээ зориулсан багшийн ажлын үр дүн сурагчдынх нь амжилт, сонголтоор хэмжигддэг гэдэг үнэн гэлтэй. Д.Нарангэрэл багш нэгдүгээр түвшинд үнэлэгдсэнээр цалин сайтай болсон байна. БШУЯ-наас гар гасан журмын дагуу нэгдүгээр түвшний багшид олгох ёстой 25 хувийн нэмэгдлийг авч эхэлсэн нь маш их урам, амьдралд бодит нэмэр болж байгаа тухай ярьсан. Тэрбээр “Ажлыг бодитоор дүгнээд, цалин нэмэх нь маш сайн урамшуулал болдог юм байна. Би их баяртай байгаа” гэсэн.
Мөн “Манай сургуулийнхны багш нарын баяр тэмдэглэх хөтөлбөрт “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээ бий. Арванхоёрдугаар ангийн хоёр сурагч сонгосон сэдвээрээ хичээл заана” гэж яаран хэлсэн нь сургуулиа, хамт олноо гэсэн сэтгэлтэйнх биз ээ.