"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд нь эхнэр Х.Янжингаажидтай 2017 онд бүртгүүлсэн гэрлэлтээ УБЕГ-ын архиваас устгуулсан гэх асуудал маргаан дагуулаад буй. Улмаар талууд шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэхэр болсон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр (2022 оны аравдугаар сарын 4) Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, эсэхийг хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тус тус гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар 4, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, эдгээр гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.