Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймагт байрлах Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангид 2022 оны аравдугаар сарын 1-ний өдөр шалгалт хийжээ. Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийн шалгажээ.
Шалгалтаар ял эдэлж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хууль, журмын дагуу зохион байгуулж байгаа, эсэхтэй танилцаж цаашид анхаарах асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгчээ.
Тус ангийнхан гар урлал, хувцас хэрэглэл, төмөр хийцийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж, хоригдлуудыг ажиллуулдаг аж.