ХНХЯ-наас зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлнэ гэв. Гэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 4.3-т заасны дагуу дараах шаардлагыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамрагдах нь ээ. Үүнд бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага хамаарах юм. Улмаар тэдэнд дараах шаардлагыг тавьжээ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээслэн 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бизнес инкубатор төвийн бойжигчид тухай жилийн 6 хүртэл сарын хугацаанд түрээсийн төлбөрийн дэмжлэгийг үзүүлнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт түрээсийн дэмжлэгт хамрагдах тухай хүсэлт;
- Байгууллагын гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;
- Хөгжлийн бэрхшээлтэйг батлах хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;
- Түрээсийн гэрээ;
- Төлбөр төлсөн дансны хуулга;
- Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйг нотлох зураг;
- Харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс 2022 онд түрээсийн дэмжлэгт хамрагдаагүй тухай тодорхойлолт;
- 2022 оны түрээсийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн А/43 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний нэгжид ногдох зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон жишиг зардлын дагуу олгоно;
- Зөвхөн Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагууд хамрагдана;
ХУГАЦАА
Материал хүлээн авах хугацаа 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ХБХХЕГ-ын 310 тоотод, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.