Архангай аймгийн Цэнхэр сумд энэ сарын 28-нд гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж19:15 цагт ойн түймрийг цурамд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд ойн түймэр гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж, өчигдөр 09:30 цагт цурамд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ.