ДБЭТ уран бүтээлийн 60 дахь улирлын эхний сард ямар жүжгүүд үзэгчдэд хүргэхээ зарлажээ. Дуурийн тухайд Ж.Вердийн “Аида”-гаар хөшиг нээлээ. Харин балетын хувьд П.И.Чайковскийн “Хунт нуур”-ыг ирэх сарын 8, 9-нд тоглоно. Үндэсний дуурь, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-г 15, 16-нд, Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Минкусын “Дон Кихот” балетыг 22, 23-нд тоглох ажээ. Харин 29, 30-нд Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурьтай юм байна.