-АШУҮИС-ийн 80 жилийн ой энэ өдөр тохиож байна. Та энэ өдрийн үнэ цэнийг цөөн үгээр тодорхойлохгүй юу?
-Бид 80 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил ямар хувь нэмэр оруулав гэдэг нь чухал. Энэ хугацаанд манай сургуулийн үе үеийн удирдлагууд, багш нар юу хийж, бүтээж, бидэнд үлдээв гэдэг нь үнэ цэнтэй. Юуны түрүүнд Монгол Улсад анагаах ухааны болон эрүүл мэндийн боловсрол олгох бат бэх, сайн бөгөөд өөрийн онцлог бүхий тогтолцоо бий болгож чадсан. Зарим улс орон өнөөг хүртэл ийм тогтолцоотой болж чадаагүй л байна. Тогтолцоо бий болгосноор эх орондоо эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч нарыг бэлтгэж, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж байгаа. Өнгөрсөн хугацаацанд 56 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэсэн. Энэ хүмүүс маань боловсрол, шинжлэх ухаан, нэн ялангуяа эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж буй. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах үйлсэд манай төгсөгчид бүгд зүтгэж ажилласан. Үр дүнд нь ард иргэдийн амьдралын чанар сайжирсан нь АШУҮИС болон манай төгсөгчдийн нийгмийн хөгжилд оруулсан маш том хувь нэмэр. Ганц жишээ хэлэхэд, 80 жилд манай улсын хүн ам тав дахин нэмэгдэж, дундаж наслалт хоёр дахин уртассан нь энэ амжилтыг илэрхийлэх манай төгсөгчдийн түүхэн гавьяа юм. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд төгсөгчид маань цаашид ч хүчин зүтгэсээр байх болно.
-Хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлж, сургалтын хөтөлбөрүүдийнхээ агуул гад үнэлгээ хийлгэж, олон улсад ма гад л ан ит-гэмж лүүлсний ач холбогдол, үр дүн нь юу вэ?
-Манай сургууль 1942 оноос эхлэн сур гал-тын хөтөлбөрөө боловсронгуй болгож ир сэн. Анх ЗХУ-ын хөтөлбөрийг шууд хэрэглэж бай-сан түүхтэй. Тухайн үед Хүн эмнэлгийн факуль тет байхад эрдэмтэн Топольский анх ны декан нь байв. Ингээд 1961 онд Анагаах ухаа-ны дээд сургууль болгон бие даасан ч мөн л ЗХУ-ын хөтөлбөрийг боловсронгуй бол гож хэ рэг лэсэн байдаг. Дараа нь 1991 оноос Ана-гаах ухааны их сургууль, 2003 оноос Эрүүл мэн дийн шинжлэх ухааны их сургууль, 2014 оноос АШУҮИС болсон. Байгуулагдсанаасаа хойш АУИС болох хүртэл ЗХУ-ын хөтөлбөрийг л гол лон баримталж ирсэн. Энэ бол богино хуга цаанд эмч бэлтгэх хөтөлбөр байсан гэж хэлж болно. 1991 оноос дэлхийн жишиг болсон хөтөлбөрүүдийг нэвтрүүлж эхэлсэн. Жишээ нь, Голландын их сургуулиас туршлага судалж, эрүүл мэндийн боловсролын суурь мэдлэг ол-гох чиглэл рүү илүүтэй хөгжүүлсэн юм. Ин-гээд 2016-2017 онд эмч бэлтгэх хөтөлбөрөө олон улсын байгууллагаар магадлан ит гэмж-лүүл сэн. Монгол Улсын АШУҮИС-д нэвт рүүл-сэн хүний эмч бэлтгэх сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай төгсөгч бол олон улсад хүлээн зөв шөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу хүний их эмчийн сургалтад хамрагдаж байна. Энэ оны есдүгээр сард магадлан итгэмжлэлийн таван жи лийн хугацаа дуусаж, дахин сунгуулах хөндлөнгийн үнэл гээ хийлгэхээр тайлангаа ил гээ -гээд байна. Ирэх арванхоёрдугаар сард дүн нь гарна. Ма гадлан итгэмжлэлийн “шал галт”-аа онц өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь анх үнэл гээ хийлгэж байхад манайх өөрийн эмнэлэггүй байсан. Одоо дөрвөн эмнэ лэг, хоёр сувилал, эрдэм шинжилгээ, судалгаа хийх дөрвөн хү-рээлэн, төвтэй болсон. Дэд бүтцийн хувьд тэлж, гадаадад докторын зэ рэг хам гаалсан залуу багш нарын тоо эрс нэ мэгд сэн учраас ерөн хий шаардлагуудаа сайн хан гана гэж үзэж бай гаа юм. Анх 34 оюутантай үйл ажиллагаагаа эхлүүл-сэн сургууль маань одоо дэлхийн түв шинд эмч нарыг бэлтгэх хэмжээнд хүрлээ. Өн гөрсөн жилээс сургалт нь англи хэлээр явагддаг ан ги-даа хөгжингүй орны ир гэдийг бэлтгэж эхэлсэн. Энэ бол Монгол Улсын хувьд анхных нь.
-Тус ангид хэчнээн хүн суралцаж байна вэ?
-Хүний их эмчийн мэргэжлээр Монгол Ул-сад гуравдагч орны иргэдийг сургана гэдэг нь ха риуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл ажил -лагаа юм. Үүний хэрээр үүрэг, хариуцлага нэ-мэ г дэж байна. Манай сургуульд нийт есөн орны 168 оюутан суралцсаны ихэнх нь монгол хэ лээр хи чээллэдэг. Англи хэлээр сур гал т явуу -лаад цөөн гүй жил өнгөрсөн байна. Үнд сэн дээ 100 орчим оюутан англи хэлээр су рал цаж бай-гаа гийн 20 нь гадаад. Энэ бол эхлэл, дэвшил. Монгол Улс боловсролын экспорт хийж эхэл-лээ. Нэг жишээ хэлье. Америк, Канадын том уурхайд ажиллах инженерийг Монголд бэлтгэх нь нэр төрийн хэрэг. Үүнтэй адилаар хөгжингүй орны иргэдийг эмчлэх хүнийг Монголд бэлт-гээд эхэлчихсэн. Энэ бол 80 жилийн ажлын үр дүн, нэг өдөрт бий болчихоогүй. Өөрөөр хэл бэл, багшлах боловсон хүчин, дэд бүтэц, эр дэм шинжилгээний байгууллага, сургалтын хө төл бөр гээд бүх талаар бэлтгэгдсэний үр дүнд гадаадын иргэдийг суралцуулах түвшинд хүр сэн гэсэн үг. Тиймээс энэ ажлаа амжилттай үр гэлж лүүлж, сургалтын үйл ажиллагаагаа чанар тай байлгах нь бидний үүрэг.
-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Хоёр төслийг онцолъё. Нэгдүгээрт, нийг-мийн эрүүл мэндийн судлал чиглэлээр сургал-тын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхэд бэ лэн болж, гэрээндээ гарын үсэг зурах гэж бай на. Дараагийнх нь сувилахуйн чиглэл. Өө-рөөр хэлбэл, хүний их эмчийн сургалтаа оруул-бал гурван хөтөлбөрөө олон улсад хүлээн зөв-шөө рүүлсэн гэсэн үг. Дараагийн ээлжид мөн гур ван хөтөлбөр бий. Ойрын ирээдүйд зургаан хө төл бөрөө олон улсад магадлан итгэмж лүүлж, хүний их эмч бэлтгэж байгаатай адил сур гал-тын үйл ажиллагаа явуулах зорилго тавьж байгаа юм.
-Аль ч салбарт чанар чухалд тооцогддог. Сургалтын чанарыг сайжруулах чиглэлд ямар ажил хийж, төлөвлөж байна вэ?
-Манайх Дорноговь, Говь-Алтай, Дархан-Уул аймагт салбар сургуультай. Эдгээрээс хоёр нь хүний их эмч бэлтгэж буй. Орон нутгийн буюу салбар сургуулиудынхаа сургалтын чанарыг сайжруулах ёстой. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадавхтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэх зорилго тавьсан атлаа зарим то хиолдолд орон нутгийн сургуулиудын хаа сургалтыг сайжруулах шаардлага зарим талаар тулгарч байна. Тиймээс багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өө рөөр хэл бэл, төв сургуулийн багш нар орон нутаг руу, салбар сургуулиас Улаанбаатарт ирж ажиллан, дадлага хийнэ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оноос эхлэн хэд хэдэн ажил эхлүүлээд байна. Тухайлбал, салбар сургуулиудынхаа бүт цийг өөр чил-сөн. Ингэхдээ Эрдэмтдийн зөв лөл байгуулж, док торын зэрэг хамгаалсан багш нарынх нь тоог нэмж байна. Мөн Эм нэл гийн хөгжлийн алба байгуулж, эмнэл зүйн тус ламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлд онцгой анхаарч буй. Түүнчлэн Багш солилцооны жур мыг баталж, туршлага су далж эхэлсэн. Одоо клиникт ажиллаж байгаа багш нар дутагдалтай байгаа тул нээлттэй сон гон шал га руулж, сургана. Ингэж байж сургалтын чанар цогцоороо сайжрах юм. Үүнд онцгойлон анхаарч байна. Энэ бол төгсөлтийн өмнөх сургалт буюу оюутнуудад хамааралтай.
-Резидент эмчийн сургалтын тухайд тус гайлсан бодлого хэрэгжүүлэх үү?
-Манайд гурван шатны сургалт бий. Төгсөл тийн дараах буюу үндсэн мэргэжил олгох резидент эмчийн сургалтыг улсын хэмжээнд зөв технологийн дагуу зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Сайн эмч бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтуудад онц гой анхаарах ёстой. Үүнтэй холбоотойгоор хоёр сай дын хамтарсан тушаал гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дотрын эмчийг бэлт-гэхдээ улсын хэмжээнд нэг л хөтөлбөрөөр сур-гана гэсэн үг. Эхнээсээ зарим нь хөтөлбөртэй бол чихсон. Ингэснээр элсэлтийн, төгсөлтийн, сургалтын явцын хяналт нь нэг байж, тухайн чиглэлээрээ хамгийн шилдэг багш нар хичээл заах ёстой. Багш нараас гадна эмч нарыг хам-руулах учиртай. Жишээ нь, Монголд өвдөгний мэс заслыг хэн хамгийн сайн хийж байна, мэд лэг, чадвараа хэн хамгийн үр дүнтэйгээр бусдад хүргэж чадаж байна, тэр хүнээр хичээл заалгана гэсэн үг. Дэд бүтэц, хүний нөөцийн асуудлаа нэгтгэн шийдвэрлэж, технологийн дагуу сургалт явуулах шаардлагатай.
-Дээд боловсролын салбарт байнга яригдах болсон асуудал нь их, дээд сургуулиу дыг судалгааны чиглэл рүү хөг жүүлэх явдал. АШУҮИС-ийн хувьд энэ ажил хэр ахицтай байна вэ?
-Эрдэм судлал, шинжилгээний ажил юу юу-наас чухал. Тиймээс ч бид судалгааны их сур-гууль болох том зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд дөрвөн хүрээлэн, төвийг бай гуу-лаад буй. Ер нь эрдэм шинжилгээ, судал гааны ажлын юунд нь илүү анхаарах ёстой вэ гэвэл хүний нөөц. Хүний нөөц нь сайн байж гэмээнэ эрдэм шинжилгээ, су дал гаа нь амжилттай урагшилна. Энэ тал дээр манайх харьцангуй сайн бэлтгэгдсэн бо лов сон хүчинтэй. Жишээ нь, Японы зур гаан их сургуулиар орж, тэнд сурч байгаа док то рант, эрдэмтэн, багш нар тай гаа уулзлаа. Ойрол цоогоор 50 орчим хүн ма най-хаас тэнд сурал цаж байна. Тэд төг сөөд ир вэл АШУҮИС-ийн үйл ажиллагаа сайжирч, дэвшил гарахад тусдэм тэй. Өмнө нь 100 орчим хүн докторын зэр гээ хамгаалчихсан, ажиллаж байна. Гэхдээ дараагийн шатанд бид бодлогоо өөрс дөө тодорхойлох ёстой. Гадаадын аль нэг орон, жишээ нь, Японд зэрэг хамгаалах гээд явж байгаа эрдэмтэн, судлаач маань япон профессорын хийдэг ажлын нэг хэсгийг л хариуцаж байгаа шүү дээ. Тиймээс цогцоор нь авч явахын тулд бусад их сургуультай хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Энэ нь бодлогоо тодорхойлно гэсэн үг. Ийм судалгаа хийе, хамт раад мөнгөө гаргая, эсвэл олон улсын бай гууллагууд руу хандаж санхүүжилт босгоё гэх мэтээр ажил лах шаардлагатай. Тэгвэл бид патентаа хамт ран эзэмшинэ. Шинэ мэдлэг, бүтээл, бү-тээг дэхүүнийг хамтран эзэмшинэ. Ингэс нээр улс орныг хөгжүүлэх боломж бүр дэх юм. Тухайлбал, Японы сургуулиудаас эмт ургамлын хам тарсан судалгаа хийх санал тавьж байгаа. Хасах 30-аас нэмэх 30 хүртэлх градустай, эрстэс уур амьсгалд аливаа амьтан, ургамал оршин тогтнохын тулд биологийн идэвхт бодисыг ихээр ялгаруулдаг. Ийм ургамал дээр судал гаа хийж, шинэ бүтээл, мэдлэг бий болгон, түүнийгээ эм, бүтээгдэхүүн болгох нөхцөл бүрдэх юм. Янз бүрийн бүтээгдэхүүн импортоор авдаг манайд түүхий эдийн баялаг нөөц байна шүү дээ. Мэдээж зэрлэгээр нь ашиглахгүй, үрээр нь тарималжуулна. Ер нь эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд яриад суугаад байх бус, бодит ажил хийж, тодорхой бүтээл гаргах санаачилгыг дэмжих ёстой. 80 жилийн ойгоороо олон улсын хурлууд хийж байна. Өчигдөр болсон хуралд найман орны 60 гаруй эрдэмтэн, доктор, профессор, их сургуулиудын удирдлага оролцлоо. Энэ үеэр хам тарсан төсөл хэрэгжүүлэх, хүмүүсээ сургах гэх мэт олон ажлын талаар ярилцаж байна. Манайхаас БНСУ-ын “Ионсей” их сургуульд олон хүн мэргэжил дээшлүүлсэн. Тэдэнтэй хамтарсан үйл ажиллагаануудыг мөн зохион байгуулж байгаа. Ойн баярынхаа үеэр олон улсын хамтын ажиллагаагаа нэлээд өргөжүүлэх зорилготой байна.
-Энэ хичээлийн жилд АШУҮИС эрдэм шинжилгээний 27 төсөл хэрэгжүүлэхээр нээлтийг нь өнгөрсөн даваа гарагт хийсэн. Энэ тухайд тодруулахгүй юу?
-Судалгааны 27 ажлыг шинээр эхэлж байна гэсэн үг. Энэ бол өндөр үзүүлэлт. АНУ-ын NIH, ДЭМБ тэргүүтэй олон улсын болон, дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд ч бий. Мөн захирлын нэрэмжит тэтгэлгийг магистрын зэрэг хамгаалах гэж буй суралцагчид гурав, докторынх бол таван сая төгрөгийг зөвхөн судалгаанд нь зориулан олгож байна. Нөгөө талаас дөрвөн хүрээлэн маань байнгын ажилтай байж, хөгжин дэвших бо-ломж бүрдэнэ.
-Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болгох чиглэлд нэлээд ажил хийж байх шиг.
-Энэ бол олон хүчин зүйлээс хамаарах ажил. Юуны түрүүнд, эрх зүйн орчин шаардлагатай. Их сургуулийн эмнэлэг гэж юу болохыг тодорхойлж, үйл ажиллагаа нь ямар байхыг тусгасан хуулийн төслийг нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм билээ. Хоёрдугаарт, дэд бүтэц, гуравдугаарт хүчний нөөц чухал. Дэд бүтцийн хувьд манай сургууль дөрвөн эмнэлэгтэй болсон. Их сургуулийн эмнэлэг нь сургалт, эрдэм шинжилгээ, мэр гэжлийн буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай үзүүлдэг. Долоон сарын өмнө Засгийн газар тогтоол баталж, Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлэн, их сургуулийн эмнэлэг болгосон. Энэ бол дэлхийн жишигт нийцсэн их сургуулийн эмнэлэг. Манай сургуулийн эмнэлгүүд бол сургалтын үндсэн бааз төдийгүй чанартай боловсон хүчин бэлтгэх үндсэн хөшүүрэг болж байна. Ер нь олон улсын ISO стандартыг хан гаж, нэвтрүүлэх ажлыг Монгол, Японы эмнэлгээс эхлүүлээд буй. Ту хайн эмнэлгийн удирдлага, менежментийн чиглэлээр ISO стандартыг хангасан нь бас дэвшил. Гэхдээ энэ эмнэлгийг өргөтгөх шаардлага тулгарч байна. Одоо 105 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй ч иргэдийн эрэлт, хэрэгцээ их байна. Тиймээс өргөтгөөд, 350 ортой болгох зорилго тавьсан. Ингэж байж сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ. Сайн сургалт явуулах гэтэл зай талбай, тасаг нь хүрэлцэхгүй бол үр дүнд хүрэхгүй.
-АШУҮИС-ийн хэмжээнд “Оюутны хөг-жил” хөтөлбөр батлан хэрэгжүүлж буй юм билээ. Ийм хөтөлбөртэй байх зайлшгүй шаардлага нь юу вэ?
-Өнгөрсөн жилээс нэг ажил эхлүүлсэн нь оюут нуудын хүмүүжилтэй холбоотой. Академик мэдлэг олгохоос гадна зөв хүн бэлтгэх талдаа онцгой анхаарах ёстой. Тиймээс “Оюутны хөгжил” хөтөлбөрийг баталсан. Эрүүлчийрэг, эрдэм мэдлэгтэй, энэрэх сэтгэлтэй, чадварлаг, авьяаслаг, эх оронч, эрч хүчтэй, бүтээлч иргэдийг бэлтгэх нь энэ хөтөлбөрийн зорилго юм. Амьдралд л бэлтгэж буй хэрэг шүү дээ. ЗХЖШ-тай гэрээ байгуулан гурван ангид цэргийн бэлтгэл хийлгэж байна. Мөн хил рүү явуулж, хөдөө, орон нутгийн байдалтай танилцуулж буй. Хотын хүүхдүүд хөдөөгийн, сумын эмнэлгийн байр байдлыг мэдэх хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн цусаа хандивлах санаачилгыг манай сургуулиас эхлүүлсэн. АШУҮИС-ийн 2000 гаруй оюутан 460 литр цус цуглуулсан нь “Ковид-19” дэгдэж байхад том дэм болсныг зориуд хэлмээр байна. Энэ санаачилгыг маань МУИС, ХААИС, МУБИС дэмжин, хэрэгжүүлж байна. Оюутнууд ч үүндээ баяртай байгаа. Цаашлаад урлаг, спортоор дамжуулан хамт олонч, хариуцлагатай, бие биедээ хүндэтгэлтэй хүн болоход нь дэмжлэг үзүүлж буй. Энэ мэт олон талт ажлууд нь оюутнууд бие биетэйгээ танилцан нөхөрлөх, багаар ажиллах, хариуцлагатай иргэн болоход тус дэм болж байгаа гэдэгт нь итгэдэг. Энэ бол оюутан, багш ялгаагүй, хүн бүрийн үүрэг. Бусад их, дээд сургууль ч манай жишгээр ажиллаасай гэж хүсэж байна. Бакалаврын буюу төгсөлтийн өмнөх сургалт бол үндсэндээ амьдралд бэлтгэх л үе шүү дээ. Мэдээж мэргэжил чухал. Гэхдээ хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг хүн болж сургах нь чухал. Одоо ажил олгогч нар эхлээд тухайн хүн зан харилцаа, хандлагын хувьд ямар вэ, багаар ажиллаж чадаж байна уу гэдгийг нь хардаг болсон. Хэчнээн мэдлэгтэй байлаа ч харилцаа, хандлага муутай хүний ажил үйлс хэзээ ч өөдөлдөггүй. Хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг, амласандаа хүрдэг байх нь хамгийн чухал. Үүний дараа мэргэжилдээ эзэн болж байна уу гэдгийг нь хардаг болчихсон. Тиймээс энэ хөтөлбөрийг эхлүүлж, төгөлдөржүүлэхэд нэлээд анхаарч байна.