"Монгол орноо хогноос салгая" аян Баян-Өлгий аймагт өрнөж байна. Тодруулбал, Хар нуур -Ховд голын сав газрын захиргаанаас санаачлан Баян-Өлгий аймгийн БОАЖГазар,Толбо сумын ЗДТГ-тай хамтран аялагчид ихээр ирдэг Толбо нуурын эрэг орчмоор 5 га талбайг цэвэрлэлээ.
Уг ажлыг 21 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж 4 тонн хог хаягдлыг ачиж устгалд оруулав.
Хогны бүтцийг авч үзвэл 50 хувь нь архины шил,пивоны лааз, 30 хувь нь хуванцар сав, 20 хувь нь гялгар уут, ариун цэврийн цаас, сальфeтка байна.