БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ усан сан бүхий газар барьсан нүхэн жорлонг устгах талаар өөрийн цахим хуудсандаа
"Эхний ээлжид эзэнгүй нүхэн жорлонгуудыг буулгаж байгааг мэдэгдье. Нүхэн жорлон нураалаа гээд уурлаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд усны сан бүхий газруудын нүхэн жорлонг устгахаас өөр арга байхгүй. Монгол Улс даяар энэхүү ажлыг хийж байж бид ядаж ундны усны бохирдлоос сэргийлж элдэв халдварт болон бусад өвчнөөр өвдөхгүй байх суурь тавигдана шүү. Хөвсгөл нуурын ойр орчмын эзэнгүй нүхэн 5-н жорлонг 2 хоногт багтаан буулгалаа" гэж мэдээлэв.