Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн бодлого, Капитал банкнаас Нийгмийн даатгалын санд төлөх төлбөрийг барагдуулахтай холбоотой өр, авлага зэрэг олон нийтийн дунд хүлээлт өндөр байгаа асуудлууд болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх хуулиудын талаар мэдээлэл сонсжээ. Мөн халамжаас-хөдөлмөрт чиглэсэн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар санал солилцлоо.