ХЭҮК, ЦЕГ болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь сургалт эхэлэлээ.
Уг сургалт нь 2022 оны есдүгээр сарын 19-нөөс 23-ны хооронд үргэлжлэх бөгөөд цагдаагийн сургагч багш бэлтгэж буйгаараа онцлогтой.
Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар хамрагдаж байна. Сургалтаас бэлтгэгдсэн 15 сургагч багш нь улсын хэмжээнд цагдаагийн алба хаагчдыг чадвахжуулах сургалтыг зохион байгуулах юм.