ОБЕГ-ын мэдээлснээр Дорнод болон Говь-Алтай аймагт ой хээрийн түймэр байна байна.
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүжийн хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар застав, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 23:20 цагт, “Петро-Чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд 23:30 цагт, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 09.18-ны өдрийн 03:30 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 03:30 цагт тус тус очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод салхи баруун хойд зүгээс зүүн урд зүгт 5-10 м/с, зарим үед 10-12 м/с байна. 09.18-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиж түймрийг унтраахаар ажиллаж 18:30 цагт цурамд оруулсан бөгөөд 19:50 цагт унтраан Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэр 09.17-ны өдрийн 23:30 цагийн орчим хилийн 1101 дүгээр тэмдэгтээр хил даван тархсаныг БНХАУ-ын талаас унтраасан.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр анги, тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 09.16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулсан. 09.18-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 14:00 цагт явж 16:00 цагт түймрийн голомтод очиж унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан.