Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 23 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тодруулбал, 16 нь нийслэлд, 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,105 болов. Одоогоор 1,139 хүн хяналтад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.