Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 40 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Тодруулбал, 30 нь нийслэлд, 10 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,056 болов. Одоогоор 1,511 хүн хяналтад байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 226 хүн эдгэрчээ.
Харин коронвирусийн халдвар авсан нэг иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.