Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 2 дугаар хэсэгт бохирын шугамын худагт ажиллаж байсан 2 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдөр 19:38 цагт албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /34 настай, эрэгтэй/, мөн тус сумын харьяат У /29 настай, эрэгтэй/ нар хоёр метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байсныг 19:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгсөн.