Өрхийн эрүүл мэндийн төвийн статистик, мэдээллийн ажилтныг чадавхжуулах сургалтыг Эрүүл мэндийн яам, өрхийн холбоо, Аксисс ХХК хамтран зохион байгууллаа.
ЭМЯ-наас Цахим Эрүүл Мэнд-2 төслийг хэрэгжүүлж хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын дунд хэрэгжиж байгаа E-Hospital программын хөгжүүлэлт, Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн цахим хөгжүүлэлт, гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлэх зорилгоор төрөөс баримталж буй бодлого, цахим хөгжүүлэлтын дадлага сургалтыг хамтран 2022 оны 9-р сарын 10-13 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, 8 дүүргийн 207 өрхийн эрүүл мэндийн төвийн 356 статистик бүртгэл мэдээллийн мэргэжилтэн хамрагдлаа.
Сургалтаар ЭМЯ-ны НЭМГ дарга Д.Баярболд, ЭМЯ-ны БТГ судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга АУ-ны доктор, дэд профессор Э.Оюунсүрэн, ЭМЯ-ны санхүү эдийн засгийн газрын мэргэжилтэн А.Мөнхжаргал нар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилт, тусламж үйлчилгээний гүйцэтгэл, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгэд гарч байгаа тулгамдсан асуудлаар мэдээлэл өгч сургалт хийв. Сургалтад 21 аймаг, 8 дүүргийн 207, ӨЭМТ-ийн 356 статистик бүртгэл мэдээллийн мэргэжилтэн хамрагдлаа.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эмчийн тусламж үйлчилгээг цахимжуулах, гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлэхэд гарч буй тулгамдсан асуудлаа шийдвэрлэсэн цаг үеэ олсон чухал үр дүнтэй сургалт болж өндөрлөллөө.