Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах арга хэмжээний тухай" 09 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг 2022.09.01-09.12 өдрүүдэд зохион байгуулж байна.
Албан даалгаврын хүрээнд 25 усны сан бүхий газрын хамгаалалтын бүс орчмын 51.7 га газарт цэвэрлэгээ зохион байгуулж, 33.1 тонн хог хаягдал, 500 гаруй мал, амьтны сэг зэмийг цэвэрлэсэн гэнэ.
Байгаль дэлхий, гол усаа бохирдлоос хамгаалах ажилд идэвхитэй оролцсон 38 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсон байна.