БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд “Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа”-аас хариуцан хамгаалж буй нууруудын орчим, голын эрэг, хашиж хамгаалсан булаг шандын эх дагуу болон аялал жуулчлалын бүсүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажлыг есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд холбогдох байгууллагуудтай хамтран 4 байршилд зохион байгуулж нийт 6.4 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэж хүргэв.
Үүнд Хасагт хайрхан уулын дархан цаазат газрын орчны бүсийн Хүнхрийн амралт, Монгол элсний байгалийн цогцолборт газрын Эрээн нуур, Гүн нуурын баазад хамгаалалтын захиргааны 4 байгаль хамгаалагч, 2 аж ахуйн нэгжийн 6 ажилтан тус тус ажиллаж Жаргалан,Хөхморьт сумдын хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэлт хийв.
Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн хилийн заагт орших Дөргөн нуурын аялал жуулчлалын баазуудад хуримтлагдсан, ил задгай газарт тархан малын бэлчээр, хаваржааны бүсэд үүссэн хог хаягдлыг 3 аж ахуйн нэгжийн 6 ажилтан, хамгаалалтын захиргааны 6 ажилтан, орон нутгийн 3 иргэний хамт цэвэрлэгээ явуулж ойролцоох Чандмань, Хөхморьт сумдын төвлөрсөн хогийн цэгүүд рүү тээвэрлүүлэв.
Орчны бүс дэх хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажилд бүс нутаг залгаа Хар-ус нуурын хамгаалалтын захиргаа, Ховд гол-Хар нуур, Хүйсийн говь-цэцэг нуурын сав газрын захиргаад, бүсийн Хөхморьт сумын байгаль хамгаалагч нар хамтран зохион байгуулж оролцлоо.