Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/206 дугаартай тушаалын дагуу алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэх зорилгоор “Кибер гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга тактик“ сэдэвт сургалтыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас Улсын Ерөнхий прокурорын газар, Дотоод Хэргийн Их Сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Оюуны өмчийн газартай хамтран 2022 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шинээр томилогдсон алба хаагчид болон Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгууд дахь цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдлаа.