Буйр нуурын эрэг орчмын цэвэрлэгээний ажил өнөөдрөөс эхлүүллээ. Нийтдээ 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй 3 машин техниктэйгээр ажиллаж, одоогийн байдлаар 20 орчим тонн хог цэвэрлээд байна.
Цэвэрлэгээнд Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргаа, Халхгол сум, Аймгийн байгаль орчны газар, газрын тосны 21-р талбай, аялал жуулчлалын баазууд болон эко отгууд болон нөхөрлөлүүд хамтран ажиллав. Уг ажлыг дэмжин ажилласан “Их Монгол барилга” ХХК зам ангийн хамт олонд баярлалаа.