Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн, гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт есдүгээр сарын 10-ны өдөр эхэлнэ. Энэ удаагийн бүртгэлээс хоцорсон хүмүүс E Mongolia системээр хүсэлтээ илгээх боломжтой.
Нэгдүгээр шатны бүртгэлд 111 мянган хүүхэд хамрагдсан юм. Эхний бүртгэлийн дараа зарим алдаа дутагдлыг засварлах ажил энэ өдрүүдэд хийгдэж байна. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн аав ээж, асран хамгаалагчид дараах байр суурийг илэрхийлж байна.
Ташрамд дурдахад, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд 2962 багшийн хэрэгцээ шаардлага үүссэн. Үүний 1683 орчим нь нийслэл хотын цэцэрлэг, сургуулиудад хэрэгцээтэй байгаа аж.