Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 10:00 цагт албаныхан хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулж, цурам доторхийг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ.