Төв аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэдэг газар самарт явж байсан 18 хүнээс иргэн Б, модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 30-ны өдрийн 07:53 цагт албаныхан хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж очиход Баянхонгор аймгийн харьяат Б /27 настай, эрэгтэй/ нь энэ сарын 29-ний өдөр 12:00 цагийн орчим 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.