Дундговь аймаг дахь цагдаагийн газрынхан гадна талбайдаа хайлаас, шар хуайс, улаан сухай, наранцэцэг, чацаргана зэрэг зургаан нэр төрлийн 100 гаруй мод, гадна талбайд мод, ургамлаас гадна усан цөөрөм, сүүдрэвч, турник, өвөрмөц өнгө, хэлбэр дүрстэй байгалийн чулуун мандал, ажлын байран дотор 40 гаруй тасалгааны цэцэг зэрэг тарьсан гэнэ. Энэ талаар тус аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Энэбиш "Хэсгийн байраа өөрсдийнхөө боломж бололцоогоор тохижуулаад тохитой, тухтай газар ажиллах сайхан шүү дээ. Одоогийн байдлаар гадна талбайдаа хайлаас, шар хуайс, улаан сухай, наранцэцэг, чацаргана зэрэг зургаан нэр төрлийн 100 гаруй мод тарьсан" гэв.
Харин цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням "Гадна талбайд мод, ургамлаас гадна усан цөөрөм, сүүдрэвч, турник, өвөрмөц өнгө, хэлбэр дүрстэй байгалийн чулуун мандал, ажлын байран дотор 40 гаруй тасалгааны цэцэг зэрэг байгаа. Энэ нь хэсгийн байраар үйлчлүүлж байгаа иргэдийн болон дотор нь ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, бид хоёрт ч сэтгэл дүүрэн байдаг" хэмээв.