Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар баг /аймгийн төвөөс урд зүгт 5 км, сумын төв/- 2 давхар барилгын дээвэр дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход тус сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар барилгын дээвэр дээр сууж байсан иргэн Н/32 настай, эмэгтэй/-г 12:45 цагт буулгаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн.
Онцгой байдлын ерөнхий газар