Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллан 08.24-ний өдрийн 02:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.