Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ЦОГЦ АЖИЛ"-ын хүрээнд "ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" олон нийтийн арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” ХИЙГДЭЖ БАЙНА.
-Хөвсгөл нуурын эрэг орчмын амралтын газруудын цэвэрлэгээ
-Хөвсгөл нуурын эрэг орчмын ойн сан бүхий газрын цэвэрлэгээ
-Хөвсгөл нуурын зүүн, баруун эрэг орчмын цэвэрлэгээ
-Хөвсгөл нуурын арлуудын цэвэрлэгээ
-Хатгал тосгоны нуур орчмын цэвэрлэгээ
-Ханх тосгоны нуур орчмын цэвэрлэгээ
-Эгийн голын их цэвэрлэгээ гээд хүн хүрч болох бүх л газарт очиж хог хаягдлыг цэвэрлэж байна.
"ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” маань 2022.08.27 хүртэл үргэлжилнэ. Энэ их цэвэрлэгээнээс гарсан их хэмжээний хог хаягдлыг Хатгал тосгоны Харганын хогийн цэг дээр буулгаж байна.
Шинэ ландфилын байгууламж энэ жил ашиглалтад орохтой холбогдуулан 1984 оноос хойш хуримтлагдсан хуучин хогийн цэгийг нөхөн сэргээх ажлыг 2022 оны 9 сард эхлүүлнэ…