Украин руу ОХУ халдан довтолсны дараа тус улсад болдог “Формула-1”-ийн Оросын гран при тэмцээн болон хоёр талын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан билээ. Тус тэмцээнийг Сочи хотын “Sochi аutodrom”-д зохион байгуулдаг байсан агаад ирэх жилээс Санкт-Петербург хот руу шилжүүлэхээр төлөвлөж байжээ. Тэгвэл “Формула-1”-ийн гүйцэтгэх захирал С.Доменикали “Sports bild”-д өгсөн ярилцлагадаа “Хэзээ ч үгүй гэж хэзээ ч хэлж болохгүй гэдэгт би итгэсээр ирсэн. Гэхдээ энэ тэмцээний тухайд би дахин хэзээ ч оросуудтай хэлэлцээ хийхгүй гэж итгэлтэй амлаж байна. Бид дахиж Орост уралдахгүй” гэж ярьжээ.
Гуравдугаар сарын 1-нд буюу ОХУ Украин руу дайрснаас таван өдрийн дараа тус байгууллага Оросын талтай гэрээгээ цуцалсан юм. Харин Оросын талыг хариуцсан промоутер А.Титовын өгүүлж буйгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны нөхөн төлбөрийг “Формула-1” байгууллага тус улсад төлөх ёстой гэнэ. Эцэст нь өгүүлэхэд, ирэх улиралд тус уралдаан Герман улсад мөн болохгүй гэж А.Доменикали ярилцлагадаа дурджээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар