Либери улсад Баруун Африкийн идэрчүүдийн (15 хүртэлх нас) хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд Сенегал, Нигери, Кот д`Ивуар, Мали зэрэг хөлбөмбөг өндөр хөгжсөн 12 улсын баг оролцож байгаа юм. Сонирхолтой нь, тэмцээний эхний өдөр л дуулиан дэгджээ. Хэс гийн эхний тоглолтдоо Сьерра Леоны баг Мавританийг 6:0-ийн харьцаатай бут ниргэв. Эл ялагдал Мавританийн багт хүндээр туссан бололтой тэмцээнийг орхиж явна гэсэн мэдэгдэл гаргажээ. “Гэмтэх эрсдэлд хүрсэн хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө ийм шийдвэр гаргасан” гэж тус улсын багийнхан дурдсан байна. Мөн “Тэмцээнд оролцож буй хэд хэдэн багийн оролцогчдын нас хязгаараас давсан байж магад гүй талаар бидэнд бусад тоглолтыг нүдээр үзсэн гэрч нар мэдэгдсэн” гэж нэмж өгүүлжээ. Үнэхээр ч Сьерра Леон болон Мавританийн багийн тоглогчдын биеийн хөгжил нь дээрх гомдолд үнэний хувь бий гэдгийг харуулж байгаа юм.
Мавританийн багийн гаргасан шийдвэрийг дэмжиж буйгаа олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлж байна. “Сьерра Леон энэ тэмцээнд 15 бус, харин 23 хүртэлх насны шигшээ багаа авчирсан нь харваас илт. Энэ бол авлига, шударга бусын тод жишээ. Үүнийг Баруун Африкийн хөлбөмбөгийн холбоо судалж шийдэх ёстой” гэж нэгэн иргэн сэтгэгдлээ бичжээ. Гэхдээ тус тэмцээнд оролцож буй бусад баг Мавританитай санал нэгдээгүй бөгөөд үргэлжлүүлэн тоглож байгаа юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар