БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Заамар сумд ажиллаж, 17-ААН-д нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг өгчээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийг ахалж, өнөөдөр буюу 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж, Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар тус сумын Баянголын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж, эвдэрсэн 120 га талбайд нэр бүхий 17 аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Хэрэгжилтэд Төв аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Заамар сумын ЗДТГ, Заамар сум дахь цагдаагийн хэлтэс хяналт тавьж ажиллахыг чиглэл болгов.
Мөн энэ үеэр “Монполимет” ХХК, “Уулс заамар” ХХК зэрэг зарим аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгөөд байна.