Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулсан талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төслийн хүрээнд ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хустайн нурууны БЦГ-аас 40 толгой тарвага барьж, төсөл хэрэгжих зорилтот нутгийн нэг болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшуулсан байна.