Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ирэх хичээлийн жилээс туслах багш ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цөөнгүй аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж буй. Мөн төрөөс байр түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар болсон юм. Эдгээрт ажиллуулах зорилгоор 800 туслах багшийг бэлдсэн байна. Тэд өнгөрсөн баасан гарагт сертификатаа авч, ажлын байранд гарахад бэлэн болжээ. Сургалтыг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр хоёр үе шаттайгаар явуулсан аж.