Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо жил бүр 40 мянгаар нэмэгдэж байгааг Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ. Тэрбээр, "Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн жил 712 мянга байсан.
Бүртгэл энэ сарын 19-25-ны хооронд явагдана. Ингэхдээ шууд цахимаар бүртгүүлэх бөгөөд хаягийн ямар нэгэн зөрчилгүй байх ёстой юм байна. Улмаар энэ сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажиж, хүүхдүүдийг сургуульд нь хамран тойргийнх нь дагуу хамруулна" гэв.