"БАГШ БҮРД КОМПЬЮТЕР" хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахаар болсон гэнэ. Тодруулбал, нийт 830 багшийн компьютерыг худалдан авч аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлээд байна. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхэлнэ.
Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байна. Хамтран ажилласан Говь-Алтай аймгийн удирдлагуудад нийт багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.