Увс аймгийн “Цагаан шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс баруун зүгт 42 км-т, өчигдөр 22:05 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:10 цагт ШУА-ын ООГФХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т илгээсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.