ГИДЦГ-ын "А" хэсгийн хамгаалалтын захиргаа Говийн бүсийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын Мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон орчны бүсийн таван сумын БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалтыг 2022.08.09-12-ны хооронд зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд:
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар,
Монголын байгаль хамгаалагчдын холбоо,
ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа,
Говь гурван сайхан БЦГ-ын хамгаалалтын захиргаа,
Их Газрын Чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа,
Говийн Бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа,
Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа,
Их Нартын БНГ-ын хамгаалалтын захиргаа,
Тост Тосон бумбын БНГ-ын хамгаалалтын захиргаа,
Хамарын хийдийн орон нутгын тусгай хамгаалалттай газрын захиргаа,
ГИДЦГ-ын А хэсгийн Орчны бүсийн сумдын БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагчид,
ГАА-ын Цогт сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүд болон Ирвэс хамгаалах сан, ZSL , KFW, Ensure , GIZ WCS төслийн хамт олон оролцжээ.
Эх сурвалж: Говийн Их Дархан Цаазат Газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаа