Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг үйл явдлыг Монгол - Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу ийнхүү цахимаар зохион байгуулсан юм.
Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас Роскосмос улсын үйлдвэрийн газрын Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа.
Талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, Монгол Улсын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.